COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: БАЙТ ХАРВААН анхны талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ

2018 оны 8 сарын 02

Arslan.mn

Байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. 

Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээж байгаагийнх аж.

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна. 

Arslan.mn

Мөн хүйтний улиралд дотор талбайд бэлтгэл хийх бол нарны эрчим хүч ашиглан гэрэлтүүлгийг шийдсэн тул шөнийн харваа хийх ч боломж бүрджээ. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж гэдгээрээ онцлог аж. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбай Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломжтой юм байна. "360" талбай дахь 58 метрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравчийг байт харваан тамирчид өөрсдөө хийжээ.Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593400
0 эможи

keyboard_arrow_up