COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулж, хүүхдийн хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Боловсролын газар болон 9 дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд болон иргэний нийгмийн байгууллагуудын 140 гаруй төлөөлөл сургуулийн орчин, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх зэрэг ЕБС-ийг тойрсон асуудлуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжүүдийг өнөөдөр танилцууллаа.

БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ АЛЬ БОЛОХ ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨНД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

"IRIM" судалгааны хүрээлэн төлөөлөл н.Аюуш "Манайх амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёрдугаар хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээг хийсэн. Манай судалгаа нь 11-15 настай хүүхдүүдийн дунд  Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл яаж хэрэгжсэн гэдгийг ажигласан. Энэ насны хүүхдүүдийг хүн амын харьцангуй эрүүл бүлэг гэж үздэг. Харин урьдчилан сэргийлэх тал дээр хангалтгүй. Сонгож авсан зургаан сургууль дээр ажиглахад хүүхдүүд хөдөлгөөн муутай, эрүүл хүнсний талаарх ойлголт бага гэх мэт дүгнэлт гарсан.

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны сайдын 207 дугаар тушаалын дагуу байнга хяналт тавигддаг ч  илүү тэжээллэг талаас нь  буюу калор талаас нь тавьдаг.  Харин одоо үүнийг арай өөр нөхцөлөөс эрүүл  хүнс хэрэглэж байна уу гэдэг дээр хяналт тавиад эхэлвэл огцом өөрчлөлттэй болох юм. Жишээ нь хүүхдийн хүнсэнд давсны хэрэглээ ямар, хэт шарсан хуурсан хоол идэж байгаа эсэх, сургуулийн ойр орчимд хийжүүлсэн ундаа зарж байгаа гэдэг дээр хяналт тавьбал санхүүжилт шаардлагагүй. 

Мөн хүүхдийн хөдөлгөөн судалгаагаар эрс буурсан гэж үзэж байна. Судалгааны явцад 2,300-аад хүүхдээс асуулга авсан боловч бодит байдал дээр өөр. Таван өдрийн турш дөрвөн хүүхдийг л дагаж ажиглахад хүүхдүүд биеийн тамирийн хичээлээс бусад үед хөдөлгөөнгүй сууж байгаа нь ажиглагдсан. Мөн биеийн тамирын хичээлд 3 анги нэг зааланд цуг орж байсан. Ийм тохиолдолд эхний 10 минут дасгал хийгээд л үлдсэн хугацаанд нь зарим нь тоглоод, утсаараа оролдож хөдөлгөөнгүй сууж байгаа нь анзаарагдсан. Үүнээ гадна амралтын өдрүүдэд сургуулийн заалыг шалгахад хувийн албан байгууллагууд түрээсэлсэн байсан нь хүүхдүүдэд хичээлийн цагаар болон чөлөөт цагаар нь ч сургуулийн заал хүртэмж муутай байдаг гэсэн дүнгэлтэд хүрсэн. Иймд  биеийн тамирийн хичээлийн чанарыг сайжруулж аль болох хүүхдийн хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58334
0 эможи

keyboard_arrow_up