COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдлөө

2018 оны 5 сарын 24

Arslan.mn

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна. 
Энэ жил тус тэмцээнийг 35 дэх жилдээ зохион байгуулж оролцогч баг бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн оролцож байгаагаараа онцлогтой юм. 
Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шатны шалгаруулалт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээн 2018.05.24-ны өдөр “Улаанбаатар чуулга”-ын байранд зохион байгуулагдаж байна. 
Хоёрдугаар шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн болон төмөр замын шалгарсан багууудын нийт 200 гаруй хүүхэд, багачууд оролцож байна. 
Энэ жилийн тэмцээнийг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг болон Porshe Улаанбаатар төв, JCDecaux ХХК хамтран Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө зохион байгуулж байна. 

Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57706
1 эможи

keyboard_arrow_up