COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө“ зөвлөгөөн Орхон аймагт болж байна

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн статистик судалгаанд дүн шинжилгээ хийж түүн дээр үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. 2017 онд Монгол улсын хэмжээнд гарсан нийт зам тээврийн хэргийн 60 хувь нь үүн дотроо хүний амь нас хохирсон ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж байгаа аж.

Энэ төрлийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг улсын хэмжээнд  зохион байгуулж байна.

Arslan.mn

Уг ажлын хүрээнд өнөөдөр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн хэмжээн дэх “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” төвийн бүсийн зөвлөгөөн Орхон аймагт явагдаж байна.

Зөвлөгөөний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд тухайлбал Гэмт хэргээс урьдчилан срэгийлэх ажилд төсөвлөгдсөн зардлыг зарцуулахад анхаарах асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр хэлэлцэж, аймаг бүрийн ГХУСАЗСЗ-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл” байгуулан ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57340
0 эможи

keyboard_arrow_up