COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДМИЙН БАЯР” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулна

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах, их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг: 

Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг. Уг байдал нь хөдөлгөөний аюулгүй байдалд мөн сөргөөр нөлөөлдөг. Байгууллага, анги  хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэлтэй байдаг. 

Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад 2018.05.08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж 3 том хүн, 5 хүүхэд гэмтсэн осол гарсан.
Мөн 2018.05.12-ны өдөр ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн. Иймд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг няталж шалгах хэрэгтэй. Мөн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг нийт хамт олонд танилцуулж баталгаа гаргуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна." хэмээлээ. 
Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57327
1 эможи

Дорж
2018-05-16 18:48
Явсаар л байна шүү дээ тушаал журам биелүүлж байгаа сургуулийн захирал нэг ч алга байгааг сайд дарга нар анраарч арга хэмжээ авах цаг нь болжээ
keyboard_arrow_up