COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Сэргэлэн: Бид бүх хариуцлагыг хүлээнэ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/  “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн 'Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан.

Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.

Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарсан' хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
55105
1 эможи
keyboard_arrow_up