COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Далан яндангаас далан байр“ төслөөр бид залууст ОЛОН БОЛОМЖ-ийг олгож байгаа

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

“Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Зүтгэл, Сэтгэл, Итгэл, Эх орон" ТББ-ын Тэргүүн С.Отгонцэцэг "Утааны эсрэг 70 янданг 70 орон сууцаар солих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний тулд иргэд, залуучууд маань өөрсдөө энэ бүтээн байгуулалтад оролцож, мкв-аа хямд үнэхээр авахыг уриалж байгаа юм. 

Иргэд хөдөлмөрлөх боломжоо сайжруулж барилгын дотоод засал, чимэглэлийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн ажилчны хяналт дор өөрийн амьдрах байрныхаа дотоод заслыг хийнэ гэсэн үг. Орон сууц дотоод заслаасаа хамаарч үнэтэй байдаг. Тиймээс иргэдийг өөрсдөө засвараа хийгээд хямдхан байранд орох боломжийг олгож байна.

Өнгөрсөн онд Засгийн газраас болон иргэд утааны эсрэг олон хэлэлцүүлэг, ажлыг хийсэн ч, хөрсөнд буугаагүй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэд санаачлагатай, нэгдэж ажиллах шаардлагатай. Энэ орон сууц маань нэг болон хоёр давхартаа үйлчилгээний төвтэй, 70 хүүхдийн өдрийн цэцэрлэг болон 20 хүүхдийн өдрийн турш буюу 24 цагийн цэцэрлэгтэй байна. 

Тиймээс сонирхсон хүмүүс бидэнтэй холбогдож, бүртгүүлэхийг хүсэж байна" гэсэн юм. Цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

БИД 70 ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТ ХИЙНЭ

 Arslan.mn

"Бид энэ төслөөр 70 залуу гэр бүл нэгдээд, өөрсдөө орон сууцаа босгож, яаж хамгийн хямдаар байранд орох вэ гэдгийг харах зорилготой. Өнөөдөр зах зээлд байгаа орон сууцны үнийг өндөр гэж шүүмжлээгүй. Харин бодитоор хэдэн төгрөгийн үнэтэй байдгийг хармаар байна.

Бид 70 залуу гэр бүлийг сонгох шалгаруулалт хийнэ. Энэ залууст бид олон боломжийг олгож байгаа хэрэг.  Тиймээс бидний ажлыг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна" гэлээ.

Барилгын компаниудын үнийн саналын үндсэн дээр хамгийн хямд, чанартай бодит үнийн санал өгсөн компанийг нийслэлийн төр захиргааны байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарч гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулах юм. Мөн 70 өрхөөс газар тариалангийн баг бүрдүүлж хөдөө орон нутагт хүнсний ногоо тарьж ургуулан дотоодын зах зээлд борлуулах ажлыг давхар гүйцэтгэх юм байна.

Arslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
52477
1 эможи
keyboard_arrow_up