COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Энгийн ГАДААД ПАСПОРТ захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл НҮНТ-ийг зориорой

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг.

Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. Тус газрын үүдэнд өдөрт 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байгаа аж

Тиймээс иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно гэдгийг албаныхан хэлж байна.

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

  • Иргэний цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
  • Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
  • Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой /таван жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /
  • Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД

  • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
  • Таваас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч,    харгалзан дэмжигчийн хамт ирэх
  • Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
  • Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
  • Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52140
0 эможи
keyboard_arrow_up