COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХҮҮХДЭЭ АСАРЧ байгаа ээжүүд ТЭТГЭМЖИД хэрхэн хамрагдах вэ?

2018 оны 1 сарын 08

Arslan.mn

Шинэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу Засгийн газраас жирэмсэн эх сард 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 1,0 сая, гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд тус бүрт 3.0 сая төгрөгөөр тогтоосон. Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 27.1-д заасан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр олгох юм.

Эдгээр тэтгэмжийг авах эрх нь үүссэн Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хүсэлт гаргахдаа жирэмсэн ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлж очно.

Харин 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх юм.

Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд хандана.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах бол өргөдөл, нэг хувь зураг, нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм.

Хүсэлт гаргаж, шаардлагатай материалыг бүрдүүлсэн иргэнд сум, хорооны нийгмийн ажилтан ажлын тав хоногт багтаан тэтгэмж авах эсэх тухай хариу мэдэгдэх ёстой бөгөөд тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч хувийн хэрэг нээж, мэдээллийг Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. Түүнчлэн хүүхэд асарсны тэтгэмжийг асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр эхэд 36 хүртэлх сарын хугацаанд олгох бөгөөд хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг олгохоор журамд заасан.

Эх сурвалж:                                                                                                                       Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51981
1 эможи
keyboard_arrow_up