COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-аас харьяа албадад албан татвар ногдуулах тухай чиглэл хүргүүллээ

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан баталсан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/213 тоот тушаал, хавсралтыг танилцуулж байна. Уг тушаалыг хэрэгжүүлэхэд суутгагч Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 10, 15, 20, 25 гэсэн хувиар сарын цалинд ногдох шаталсан хувиар тооцож суутгана.     Тухайлбал:

а/ Жилийн 18,000,000 төгрөг хүртэл буюу нэг сарын 0-1,500,000 төгрөг хүртэл албан татвар ногдуулах орлоготой бол 10 хувиар;

б/ Жилийн 18,000,000-30,000,000 төгрөг хүртэл буюу нэг сарын 1,500,001-2,500,000 төгрөг хүртэл албан татвар ногдуулах орлоготой бол 150,000 төгрөг дээр 1,500,001-2,500,000 төгрөг хүртэлх орлогод 15 хувиар тооцсон дүнг нэмж;

в/ Жилийн 30,000,000-42,000,000 төгрөг хүртэл буюу нэг сарын 2,500,001-3,500,000 төгрөг хүртэл албан татвар ногдуулах орлоготой бол 300,000 төгрөг дээр 2,500,001-3,500,000 төгрөг хүртэлх орлогод 20 хувиар тооцсон дүнг нэмж;

г/ Жилийн 42,000,000 төгрөгөөс дээш буюу нэг сарын 3,500,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлоготой бол 500,000 төгрөг дээр 3,500,000 төгрөгөөс дээш орлогод 25 хувиар тооцсон дүнг нэмж албан татварыг тус тус тооцно.

      Хэрэв татвар төлөгч тайлант жилд албан татвараа илүү суутгуулсан бол тухайн тайлант жилд татвар төлөгч өөрөө ХХОАТ-ын тайлан буюу “ТТ-06”-аар албан татвараа үнэн, зөв тодорхойлон тайлагнаж, харьяа татварын албаар баталгаажуулна. Татвар төлөгчийн суутгуулсан албан татвар илүү болох нь баталгаажсан бол уг илүү төлөлтийг суутгагч татвар төлөгчийн дараа оны төлөх татварт суутган тооцно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51909
1 эможи
keyboard_arrow_up