COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төмөр замын гарам дээр Приус галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ

2018 оны 1 сарын 04

Приус 11 маркийн автомашин төмөр замын гарам дээр галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2018 оны нэгдүгээр сарын 2-ны 15:00 цагийн үед гарчээ.

Осол Толгойт өртөөний 391-р км-ийн гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад болсон байна.

Замын цагдаагийн албанаас очиход ослын газар Приус 11 маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашин баруунаас зүүн тийш буюу 22-ын товчооноос Улаанбаатар чиглэлд явж байсан бол галт тэрэг урдаас хойшоо хөдөлгөөнд оролцож байжээ.

Төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2016  онд зургаа, 2017 онд 10 гарч, нэг хүний амь нас эрсэджээ. 

Гэрчүүдийн мэдээллээр төмөр замын гэрэл дохио хэвийн ажиллаж байсан байна. Харин автомашин цагт 60 орчим км-ийн хурдтай, галт тэрэг цагт 4 км-ийн хурдтай явж байжээ.

Автомашинд жолоочоос гадна хоёр хүн байсан бөгөөд тухайн үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй, жолооч болон зорчигчид гэмтэж бэртээгүй байна. 

Приус 11 маркийн автомашины жолооч Б.О нь Баянхонгор аймгийн Өлзийт сумд оршин суудаг 1992 онд төрсөн, 26 настай иргэн юм байна.  

Төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2016  онд зургаа, 2017 онд 10 гарч, нэг хүний амь нас эрсэджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
51856
2 эможи
keyboard_arrow_up