COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ашиглалтын шаардлага ХАНГААГҮЙ байранд иргэдээ АМЬДРУУЛСААР байх уу?

2017 оны 11 сарын 17

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг жишээ нь Баянгол дүүргийн Барилгын гэх тодотголтой нийтийн долоон байр. Анх 2014 онд уг нийтийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна.

Ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ хийгдээгүй энэ нийтийн байранд өчигдөр өдөр гал гарчээ. Өдөр гарсан гал тус байрны орцны хэсэгт гарсан бөгөөд одоогийн байдлаар угаартаж, гэмтсэн хүн байхгүй хэмээн албаныхан хэллээ. 

Нийтийн байранд нийт 36 өрхийн 300 орчим иргэн оршин суудаг аж. Гал өдөр гарсан тул угаартаж, гэмтсэн хүн үгүй, хэрэв шөнө дөлөөр гарсан бол 36 өрхийн 300 орчим иргэн угаартаж, амь насаа алдах эрсдэлд орох байсныг үгүйсгэх аргагүй юм. Хаалга болон хоёр давхрын коридорын цонхноос өөр утаа гадагшлуулах боломжгүй учраас тус байрны бүх давхар утаа тортог болж, цахилгааны утсыг бүрэн солих шаардлагатай болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49834
0 эможи
keyboard_arrow_up