7 хоногийн тойм 24°C 2455.43₮
12 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭМ “ЭРГҮҮЛСЭН“ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

админ
2017 оны 11 сарын 13

Arslan.mn

Мөрийтэй тоглоомоос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд арваннэгдүгээр сарын 11-12-ны шилжих шөнө 01.00 цагийн үед  эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. 30-40 насны найман залуу хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм эргүүлж танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ. Гэхдээ нийт найман хүнээс хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байна. Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн 'Castle' диско баарны үүдний камерынх болно

Энэ линкээр ороод тухайн үйл явдлын бичлэгийг үзээрэй

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
20
wow an post
9
yay an post
2
sad an post
8
ouch an post
5
confuse an post
6
angry an post
40
49527
102 эможи
keyboard_arrow_up