COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нэг өрх дунджаар 43.5 мянган төгрөгийг харилцаа холбоонд зарцуулдаг

2017 оны 9 сарын 26

Гар утасны дата ашигладаг үүрэн телефоны идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны есдүгээр сарын байдлаар 2.4 саяд хүрснийг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ.

Энэ нь жилийн өмнөхөөс 9.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Идэвхтэй хэрэглэгчдийн тоог сүлжээнд холбогдон дата ашиглаж байгаа сим картны тоогоор хэмждэг. “Unitel” компани өнгөрсөн онд зөвхөн дата хэрэглээний төлбөрөөс найм орчим тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн дүн юм.

Харин энэ оны эхний найман сарын байдлаар 2016 оны жилийн эцсийн дүнтэй тэнцэхүйц ашигтай ажиллаад байгаа аж. Түүнчлэн дата ашигладаг нийт хэрэглэгчдийн 39.2 хувь нь “Mobicom” корпорацийн дата үйлчилгээг ашигладаг байна. Тэгвэл 36.1 хувь нь “Unitel” корпорацийн дата үйлчилгээг ашиглаж байгаа юм. 3G, 4G буюу дата үйлчилгээг үүрэн телефоны дөрвөн оператур  компани нэвтрүүлэхдээ нийт 81.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн манай улсын твиттер ашиглагчдын 70 гаруй хувь нь гар утсаараа жиргэдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хороо судалгаандаа дурджээ. Улсын хэмжээнд нэг өрх сард дунджаар 43.5 мянган төгрөгийг харилцаа холбооны үйлчилгээнд зарцуулдаг байна. Харин Улаанбаатар хотын нэг өрх дунджаар 95 мянган төгрөг зарцуулдаг аж. Тухайлбал интернэтийг гар утаснаас бусад сувгаар идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 мянга хүрчээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47442
0 эможи
keyboard_arrow_up