COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд хадлан тэжээлийн бэлтгэл ажил 31.7 хувьтай байна

2017 оны 9 сарын 26

Улсын хэмжээнд хадлан тэжээлийн бэлтгэл ажил 31.7 хувьтай байна. Мөн 400 мянган тонн тэжээл дутах эрсдэлтэй байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Arslan.mn

Тиймээс дутагдаж байгаа өвсийг тэжээлийн зориулалтаар ашиглах үр тариа, хаягдал буудай зэргээр нөхөх төлөвлөгөө гаргаад байна. Ингэснээр 14.7 мянган тонн улаанбуудайг тэжээл болгон ашиглах төлөвтэй байгаа юм.Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортолбол нэмж 50 мянга орчим тонн хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэх боломжтой. Гэвч импортын тээвэрлэлтийн зардал өндөр гарах тооцоотой байгаа нь хүндрэл учруулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47426
0 эможи
keyboard_arrow_up