COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно

2017 оны 9 сарын 12

Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны  нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно. Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Нэг жилд 200 гаруй сэтгүүлч, сурвалжлагч бүтээлээ ирүүлдэг энэ уралдааныг уншигчид хамгийн шударга болдог гэж үнэлдэг. Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлэгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй юм. “Балдорж” эзэн болсон сэтгүүлч 5000 ам.доллар, аман хүзүүдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртдэг бол шилдэг аравт багтсан сэтгүүлчид ч урамшуулал авдаг билээ.

Өнгөрсөн жил “Засгийн мэдээ сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзнээр шалгарсан бол "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46886
0 эможи
keyboard_arrow_up