COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

2017 оны 8 сарын 31

2017 оны 8-р сарын 31-ний Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 390 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 6 хүн гэмтэж, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний 2 нь 11-18 насны хүүхэд ба явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.

Мөн цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийн хүрээнд Suzuki Swift маркийн автомашиныг иргэн И нь хулгайлан замын хөдөлгөөнд оролцож байх үед нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч илрүүлэн саатуулсан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, мөргөлдөх хэлбэрээр 2 осолтус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. Дорноговь аймгийн Айраг сумын нутаг асфальтан замд T.Crown маркийн автомашин Howo ZZ-4257 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 41 настай Б, 40 настай С, 6 настай Б нарын 3 хүний амь нас хохирсон хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46526
0 эможи
keyboard_arrow_up