COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГ хамтын ажиллагааны хүрээнд 10 хүүхдийг Эрхүү хотод суралцуулахаар боллоо

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГазар нь нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд “Эрхүү хотын Үндэсний Техник судалгааны Их сургууль”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу “Монголросцветмет” ТӨҮГ нь 2020-2021 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөж байгаа 10 хүүхдийг сонгон шалгаруулж тус их сургуульд шаардлагатай мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулахаас гадна эдгээр хүүхдүүдийн замын зардал, дотуур байрны төлбөр болон амьдрах зардал зэргийг бүрэн хангах юм.

“Эрхүү хотын Үндэсний Техник судалгааны Их сургууль” нь 1930 онд үүсэн байгуулагдсан арвин түүхтэй сургууль юм. Түүнчлэн “Forbes” сэтгүүлээс нэрлэсэн ОХУ-ын шилдэг 100 их сургуулийн 77 дугаарт эрэмбэлэгддэг ОХУ болон  олон улсад нэр хүндтэй сургууль төдийгүй манай улсад уул уурхайн салбарт тэргүүлж яваа тэр дундаа Монгол улсыг засгийн газрын гишүүн - Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн зэрэг нэр хүндтэй хүмүүс уг сургуулийг төгссөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618685
0 эможи

Зочин
2020-07-26 20:14
Сургуулийн нэрийг оросоор егехгуй бол
Зочин
2020-07-25 16:46
Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up