COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой“ ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тов гарсан

админ
2020 оны 3 сарын 16

Arslan.mn

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг тойрсон асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “ "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тов гарсан  байна. Хурлаар 1072 хувьцааны ногдол ашгийг олгох тухай хэлэлцэх учиртай. Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болно. 

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд есөн сая тонн нүүрс олборлож, өнгөрсөн оныхоо үлдэгдэлтэй нийлүүлээд 11 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна. Он гарснаар 1.6 сая тонн нүүрс борлуулаад байгаа юм. Нүүрсний экспортын төлөвлөгөөний биелэлт 70 гаруй хувьтай байгаа гэнэ. Нүүрсний экспорт энэ сарын 15-наас эхэлсэнтэй холбогдуулан жолооч нарын аюулгүй байдлыг өндөржүүлсэн бэлэн байдалд хангаж байгаа.

Манай компанийн ойрын хугацаанд санхүүжүүлэх хоёр төсөл байгаа.  Нэг нь Зүүнбаянгийн төмөр зам. Энэ төмөр зам үнэхээр ашигтай. Яагаад гэвэл стратегийн хувьд шинэ гарц бий болно. Нэмүү өртөг шингэнэ. Зам дагасан хөнгөн үйлдвэрүүд хөгжинө. Дөрвөн гарц шинээр бий болно. Тэгэхээр энэ төмөр замыг хийхээс өөр аргагүй. Дараагийнх нь Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам. Одоо бид тонн нүүрсийг 32 ам.доллараар тээвэрлэж байна. Энэ зам баригдвал тээвэрлэх зардал нь найман ам.доллар болж, дөрөв дахин буурна. Үлдсэн 24 ам.доллар нь ашиг болно. Энэ төслийг хийх санхүүгийн чадавх нь манай компанид байна.

“Эрдэнэс Тавантолгой” төслийн хүрээнд Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Ханги мандалын авто зам, Хими технонологийн үйлдвэр, хот байгуулалт гэх мэт найман төрлийн бүтээн байгуулалт хийнэ. Үүнд нийтдээ таван тэрбум ам.доллар зарцуулна гэдэг тооцоо хийсэн. Үүнээс хойш олон улсын байгууллага, шинжээчдээр бодит үнийн дүнг гаргуулахад 3.7 тэрбум ам.доллар  болох юм байна гэсэн. Үүний нэг тэрбум ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийнхөө одоогийн ашгаас санхүүжүүлэх боломжтой. Эдгээрийн эхлэл болж 2019 онд Зүүнбаянгийн төмөр замыг 370 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж эхлүүлсэн. Хоёр дахь санхүүжилтийг нь хийх гэж байна. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614891
0 эможи

keyboard_arrow_up