7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

админ
2019 оны 11 сарын 19

Arslan.mn

НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски 2019 оны есдүгээр сарын 2-11-нд манай улсад ажилласан. Энэ талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлж байв. Аргентин гаралтай ноён Хуан Бохославски нь 2014 оны тавдугаар сарын 8-нд НҮБ-ын Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогджээ. Тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (НҮБХХБХ) Төрийн өрийн шинжээчээр ажиллаж байсан. Төрийн хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан шинжээчдийн группын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн туршлагатай. Бохославски нь аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг шинжээч юм байна.

Тэрээр Монгол Улсын өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх, ашигт малтмалын үр шимээ нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр хэмжээнд шингээж буй, улмаар хүний эрх болон тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох , хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэх зэрэг дөрвөн чиглэлээр ажиллахаар ирсэн байгаа юм.

Энэ хүрээндээ  Засгийн газрын найман яам, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалтууд хийсэн байна. Түүнчлэн Оюутолгойн уурхайд биечлэн очиж, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, Ханбогд сумын Засаг дарга, нутгийн иргэдтэй ч уулзаад амжжээ.

Ингэж арваад хоног ажилласны дараа Хуан Пабло Бохославски хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг өгчээ. Эдгээрээс “Оюутолгой” компанийн усны хэрэглээний талаарх дүгнэлт анхаарал татаж буй юм.

Тэрээр “…Байгалийн баялгаас хэт хамаарах нь эдийн засгийн боломж, мөн сорилт авчирдгийг дэлхийн олон улс орон батлан харуулсан. Нөөц баялаг ихтэй байх нь нэг талаар ерөөл хэдий ч энэ нь хөгжлийн үйл явцад бүтцийн, мөнгөний болон бодлогын хана хэрэм босгон өсөлтөд саад учруулах хэлбэрээр хараал болж хувирах нь ч бий” гээд зөвлөмждөө Оюутолгойн ашиглаж буй усны асуудал  нутгийн малчдын бүлгүүд 2012- 2013 онд Дэлхийн банкны Омбудсмены газарт уг уурхайн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөрийн талаар гомдол гаргасан тухай дурджээ. Тэдний гомдолд малчид Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа нь ирээдүйд усны нөөцийн хомсдолд хүргэх, бэлчээрийг доройтуулах, нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учруулахтай холбоотой асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тэд мөн хангалттай хэмжээнд нөхөн олговор олгогдсон эсэхэд эргэлзэж байна хэмээснийг дурджээ.

Ингээд “…Оюутолгой нь ашигласан газрын гүний усныхаа 80 хувийг цэвэршүүлээд эргүүлэн ашиглаж буй хэдий ч маш их ус шаарддаг уурхай юм. Малчид, нутгийн иргэд, Ханбогд сумын засаг захиргаа Оюутолгойн төсөл эхэлснээс хойш худаг,булаг шанд хэрхэн аажмаар ширгэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Мэдээжийн хэрэг, усны хангамж нь говь цөл нутгийн нүүдэлчин иргэдийн хувьд чандмань эрдэнэ, тэдний амьжиргааны эх үндэс шүү дээ. Мега төслүүд нь усны эх үүсвэр, хүртээмж,  чанартай холбоотой хүний эрхэд олон тооны нөлөөлөл үзүүлж болно. Энэ хүрээнд Оюутолгой нь малчдыг гүний худгийн усаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдэл нь зарим хүндрэлтэй учирчээ.

Нэгд, энэхүү шийдэл бэлчээрийн усгүйдлээс сэргийлж чадахгүй бөгөөд говь цөл нутгийн биологийн олон янз байдалд эргэлт буцалтгүй үр дагавар бий болгохоор байна.

Хоёрт, малчид цөлд байгуулсан гүний худгаас ус авахын тулд моторт насос ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл малчид бүгд насос ашиглах эдийн засгийн боломжгүй. Энэхүү бодит нөхцөл байдал нь тэднийг мал аж ахуйгаа эрхлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн цөл дэх газрын гүний ус нь туйлын эмзэг. Маш бага хэмжээгээр нөхөн сэргээгддэг. Тиймээс гүн рүү явах тусмаа усны хүртээмж багасч, усан хангамж илүү хүндрэлтэй байх болно.

Гуравт, усан хангамж хүндрэлтэй болох тусам цөөн хэдэн гүний худгаас хамааралтай болсон. Үүнээс болж малчдын малаа тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн дадал заншил өөрчлөгдсөөр байна.

Түүнчлэн ашиглагдаж эхлээгүй байгаа гүний уурхай нь уг төслийн хамгийн том үе шат тул гүний уурхайн хүний эрх болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, нэн ялангуяа малчдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх замаар нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах, болзошгүй үр дагаврыг арилгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Уг нь бол энэхүү нөлөөллийн үнэлгээ аль хэдийнээ хийгдчихсэн байх ёстой байв. Миний бие түүнчлэн, хөрөнгө оруулагчдын үүрэг, хариуцлагын тухай асуудлыг энд цохон тэмдэглэмээр байна.

Богино хугацаанд Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүхий л талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хангамжийн бусад хувилбарыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөе” гэжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын хараат бус шинжээч ноён Хуан Пабло Бохославски Оюутолгой говийн усыг шавхаж, нутгийн малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна хэмээн дүгнэсэн байна. Эрхэм таныг үүнийг уншиж байхад ч говийн гүний усыг шавхагдсаар л байгаа гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
17
ouch an post
2
confuse an post
1
angry an post
22
610659
70 эможи

Санж
2019-12-17 17:10
Ээ бурхан минь энд нарыг болиулж болдоггүй л юм байхдаа энэ монголын маань газар шорооноос хурдан тонилоосой энэ бузар шуналууд
Уншигч
2019-12-15 00:54
Тэгнэ тэр. Тэгж л таарна. Зун явж байхад ОТ эргэн тойрны мал амьтад харангатаж замын хажууд ангалзаад хэвтэж, зарим нь харангатаж үхсэнтэй тааралдаж байлаа. Гэтэл ОТ яг үүдээр цэвэр ус газрын гүнээс цэвэр ус дэмий асгарч байхыг харж байлаа. Тэмээний бөх байхгүй болсон нь их шимширмээр санагдаж хүүхдүүд маант хараад уйлж байсан.
Enhee
2019-11-29 20:54
OT goos hyrtsen ahsigch ygyi. ysch ygyi ovoolson shoroo ongorhoi nuh uldehnee heden sendvichin barilga oruulj irsen hurungu oruulaltaaraa ga ar doorhi bayelgiig yuch ygyi tselmeed duusana Irged ne hataj yheh boloh nee .Ingeed nomhon duugai baisaar hamag bayelgaa barah uu
хятадын лобби хүчтэй байна
2019-11-27 10:46
Оюутолгойгоос барууныхан гарвал оронд нь Хятад орж ирнэ. Тэгээд л Монголын тусгаар тогнол зүгээр буун дуугүй эдийн засгын аргаар унана даа. Оюутолгойгоос ч Монголоос ч баруун, Америк, Японуудыг хэрхэвч гаргаж болохгүй
Монгод
2019-11-26 08:02
Нүх үлдэх ч яахав үлдэг л дээ. Харин аль нэг далайгаас хоолойгоор ус татах асуудал дэвшүүлж шахаж шаардаж биелүүлж ашигласан усаар цѳѳрѳм, нуур байгуулуулж авах л хамгийн зѳв үлдэцтэй асуудал санагдана.
Mgl
2019-11-20 03:08
Hulgai hiisen eh ornoo hudaldsan Bayr tanguuddaa hariutslaga tootsoochee eronhii said eronhiilogch n oorsdoo adilhan hulgaich tord shurgalsan bugd hulgaich bolhoor yuch hiij chadahgui baigaa biz dee buzruudaa
Mgl
2019-11-20 03:05
Noen sum udahgui undnii usgui bolno shuu gunii usiig n za tataad hed heden uurhain il uhsan nuhruu odor shonogui olgoidon goojij baina ted hunii ymiig hairlahgui Hovdgiin gai bolon tuunii ohinii kompan Terra energi goviin usiig engej ashgaldiim uu tor zasag baina uu tor shurgalsan hulgaichidaa .neg sav tsever us ymar untei medhuu toriin hulgaichuudaa...
Mongolian irgen
2019-11-19 21:07
Нэг том ухсан хүнтэй, хүн байтугай амьтны бараагүй цөвтэй л үлдэх гээд байнаа даа. Рио ашгаа л олж байвал усгүй болоод хатаж үхнэ үү яана тоох ч үгүй. Хэрлэн голоос ус татаж үйлдвэрлэлд ашиглах шаардлага тавих нь зөв байх даа. Гүний ус ашигласны төлбөр төлдөг юм болов уу, хэмжээ дамжааг нь яаж тооцдог бол оо.
Зочин
2019-11-19 20:15
Маш чухал асуудлыг хөнджээ. Говь усгүй, Оюутолгой баялаггүй, Монголчууд бид хүртсэн ашиггүй,онгорхой хар нүх л үлдэх байх.
Zochin
2019-11-19 19:07
yu hiij bgaagaa medehgui hiiemenguud shuu dee
Ганболд
2019-11-19 19:01
Чухам хайрлаж ирээдүйгээ бодон нүдний цөцгий мэт гамнах зүйл маань УС, тэр тусмаа говийн гүний ус бол нүүрснээсээ үнэтэй баялаг л даа! Энийг бодохоор л гол харлаж өөр усгүй ашиглах арга технологи гхртал нь хаачихмаар болдог доо!
zochin
2019-11-19 17:24
uul uurhain salbaraa demjij bj ediin zasgiin hundreltei baidlaas garna shuudee… eh surwaljaas ni humuusee ard irgedee orchuulaad ch boltugai unen zow medeelliig aw l daa https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=24971
Зочин
2019-11-19 11:07
Оюутолгойн гэрээг цуцал
ИРГЭН
2019-11-19 09:29
ОДОО УСНЫХАА ТӨЛӨӨ АМЬД ЯВАХЫНХАА ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭРС ШИЙДЭМГИЙ ТЭМЦЭЖ ОТ-Г ХААЛГАХ ТЭМЦЛИЙГ НЭН ДАРИУ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛЖ.ГОВИЙНХОН ЭХЛҮҮЛБЭЛ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ШҮҮ.
keyboard_arrow_up