COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой“-н хувьцааны данс нээж буй ҮЦК-иуд

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа.

Та данс нээлгэх бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны команиудад хандаж бүртгүүлэх юм байна.

http://www.mse.mn/mn/brokers/78 хаягаар орж 50 компаниас өөрийн сонгосон /Үнэт цаасны компани/ ҮЦК-тай холбогдон дансаа нээлгэх боломжтойг Монголын хөрөнгийн биржээс зөвлөлөө.

Үнэт цаасны данс нээлгэхэд бүрдүүлэх материал:

  • Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ
  • Насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх
  • Данс нээгдсэн хураамж нэг хүний 5,000 төгрөг.

Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болжээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5,000-6,000 данс нээгдэж байсан бол 8 дугаар сард 8,902, 9 дүгээр сард  24,682 данс тус тус нээгдсэн байна.

Миллениум CSD систем нь ҮЦК-иудын мэдээллийг нэгтгэдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595717
1 эможи

keyboard_arrow_up