COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Торонтод бүртгэлтэй компанийн ХУВЬЦААГ эзэмших боломж нээгдлээ

2018 оны 6 сарын 04

Arslan.mn

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ ресурс девелопмент” корпорэйшны цан цохих ажиллагаа Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Тус компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Монгол Улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй анхны компани болж буй юм.

Arslan.mn

Энэ үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Петр Акерли:

"Компанийн хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржид гаргах үйл ажиллагаа амар байсангүй. Өнөөдөр анх удаа монголчууд өөрийн хөрөнгийн бирж дээрээс олон улсад бүртгэлтэй хайгуулын компанийн хувьцааг худалдан авах боломж нээгдэж байна. Ингэснээр монголчууд өөрийн улсын эрдэс баялгийн үр шимийг хүртэх, ялангуяа Баянхонгор аймагт илрүүлсэн алтны ордыг амжилттай ажиллуулахад шууд хөрөнгө оруулалт хийж оролцох бололцоо нээгдлээ."хэллээ.

Arslan.mn

Тус компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4 000 000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулах юм байна.

Arslan.mnArslan.mnЭЛArslan.mn Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58022
0 эможи

keyboard_arrow_up