Говь-Алтайд шинээр 500 гаруй иргэнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулжээ Говь-Алтайд шинээр 500 гаруй иргэнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Говь-Алтайд шинээр 500 гаруй иргэнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулжээ

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас гэрийн ажиглалтад байгаа иргэд, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, тохижилт үйлчилгээний ажилчид, банкны теллерүүд, үсчин, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн  худалдагч зэрэг 411 иргэнээс COVID-19-ийн илрүүлэх шинжилгээ авчээ.

Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд, эмчлүүлэгчид, амьсгалын замын халдварын шинжтэй өвчтөнүүдийг хамруулан нийт 500  гаруй иргэдээс тандалт авлаа. Шинжилгээг журмын дагуу тээвэрлэн ЗӨСҮТ-д илгээсэн байна. 

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 6-ныг хүртэл сунгаж,
  • Улаанбаатар хотоос ирж байгаа ачаа тээврийн үйл ажиллагаа болон зөвшөөрөлгүй зорчиж байгаа хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 3 хяналтын постыг үргэлжлүүлэн ажиллуулж байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622370
0 эможи

Зочин
2020-12-30 12:35
keyboard_arrow_up