Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа

2020 оны 11 сарын 25

Arslan.mn

Баянхонгор аймагт өчигдөр нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сул эерэг гарч, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.  Тиймээс өчигдөр орой тус аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоожээ.

Тодруулбал, өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд

  • эрчим хүчний,
  • ус хангамжийн,
  • эрүүл мэндийн,
  • банкы төлбөр тооцооны,
  • хэвлэл мэдээлэл,
  • харилцаа холбоо,
  • шуудангийн,
  • тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын,
  • шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгожээ.

Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621503
0 эможи

Зочин
2020-11-25 12:33
keyboard_arrow_up