Дархан-Уул аймагт нэмж хоёр тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 13 боллоо Дархан-Уул аймагт нэмж хоёр тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 13 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уул аймагт нэмж хоёр тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 13 боллоо

2020 оны 11 сарын 20

Arslan.mn

Дархан-Уул аймагт нэмж хоёр тохиолдол илэрч коронавирусний 13 дахь тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай штабын хурлын дараа хийсэн хэвлэлийн хурлын эхэнд онцгой комиссын дарга Б.Азжаргал хэлэв.

Өчигдөр аймгийн Засаг дарга анх удаа Хонгор суманд ажиллалаа. Тодруулбал Засаг дарга болсноос хойш сумдад ажиллаж амжаагүй байсан юм. Онцгой комиссын гишүүдийн хамт Хонгор сумын Салхит гуравдугаар багт үүссэн нөхцөл байдалтай танилцлаа. Дарханд бүртгэгдсэн 10,11 дэх тохиолдол нь Салхит багаас илэрсэн аж. Иймээс аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж сумын онцгой комисст үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн Салхит гуравдагаар баг нь төмөр замын томоохон зангилаа төдийгүй нийт 1600 гаруй хүн амтай бөгөөд 400 гаруй нь төмөр замын ажилчид аж. Жижиг газар хүн ам олноор суурьшсан цаашлаад тархах магадлал өндөр учраас багийн нийт хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулах юм. Сумын өрхийн эрүүл мэндийн эмч, ажилчдаас гадна аймгийн ЭМГ-аас хоёр шинжилгээний баг ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621365
0 эможи

Зочин
2020-11-20 11:40
keyboard_arrow_up