ЗАВХАН: Тарваган тахлын сэжигтэй өвчтөний биеийн байдал муу байна ЗАВХАН: Тарваган тахлын сэжигтэй өвчтөний биеийн байдал муу байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Тарваган тахлын сэжигтэй өвчтөний биеийн байдал муу байна

2020 оны 9 сарын 05

Arslan.mn

Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Энэ үеэр Зоонозын өвчин судлалын төвийн захирал Г.Дашдаваа: “Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, эмчлүүлж буй иргэн 38 настай “Б”-г Тосонцэнэл сумын Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал муу байгаа. Өнөөдөр өглөөний 09.30 цагаас эхлэн ханиаж эхэлсэн. Эмнэл зүй, эхний шинжилгээгээр булчирхайн хэлбэртэй байсан бол уушгины хэлбэр лүү шилжсэн байна. Өнөөдөр 23.00 цагт нарийн шинжилгээний хариу гарна. 

Ойрын хавьтлын буюу нэг, хоёрдугаар хавьтлын тус бүр 25 иргэнийг тусгаарлаж ажиглалтад байлгаж эхний шатны эмчилгээг хийж байна. Тус өвчтөнтэй харьцсан нийт 561 холбогдогч иргэдийн нэрс судалгааг гаргасан байгаа. Тэдгээр иргэдтэй утсаар холбогдож шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Одоогоор хавьтагчдаас халуурсан, болон бусад эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрснээс хойш зургаа хоног хөл хорионы дэглэм тогтоодог. Тиймээс тус бүс нутагт хөл хорионы хязгаарлалтыг нарийн тогтоох шаардлагатай” гэлээ. Ийнхүү аймгийн Онцгой комиссын хурлаас Тосонцэнгэл сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг хэвээр үлдээх. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг явуулахгүй байх. Дэлгүүр зах, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг багасгах. Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаар ахлуулсан нэмэлт ажлын багийг тухайн бүс нутагт ажиллуулах шийдвэрүүдийг гаргалаа. Түүнчлэн өнөөдрийн 23.00 цагаас гарах шинжилгээний хариуг үндэслэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах тухай дахин хэлэлцэхээр болов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619673
0 эможи

Зочин
2020-09-07 15:05
Зочин
2020-09-05 18:52
Зочин
2020-09-05 14:33
болохгүй гээд байхад мэрэгч амьтан идээд байдаг хачин хүмүүс вэ
Зочин
2020-09-05 12:05
keyboard_arrow_up