COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв аймагт дөрвөн өдөр үргэлжилсэн ой хээрийн түймэрт 900 га шатжээ

админ
2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар Жаргалант сумын нутгаас дамжин тархсан ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 12:57 цагт онцгой байдлынхан хүлээн авсан.

Түймрийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулжээ. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд түймрийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатжээ.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616725
1 эможи
keyboard_arrow_up