COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Говь-Алтайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

админ
2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Говь-Алтай аймагт  гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт үе үе болсоор байгаа ба 20-нд Тонхил сумын Тамч багийн Хатавчын-Ам гэдэг газар өнгөрсөн баасан гарагт 11:00-12:08 цагийн хооронд 3.6, 4.1, 4.5, 5.8 магнитуд хүчтэй ДӨРВӨН УДАА газар хөдөлсөн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615603
1 эможи
keyboard_arrow_up