COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БУЛГАН: Замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш 769 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна

админ
2020 оны 3 сарын 16

Булган аймгийн хэмжээнд нийт 769 тээврийн хэрэгсэл 1826 зорчигч хөдөлгөөнд оролцсон байна

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020.03.16-ны 07:00 цагт нийслэл, аймаг, сумаас орох гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж хэвийн буюу ердийн байдалд шилжүүлсэн.

Булган аймгийн хэмжээнд 6 сумын нутаг дэвсгэрт хяналтын 14 постонд цагдаагийн болон бусад мэргэжлийн анги байгууллагаас бүрдсэн 34 алба хаагч ажиллаж байна.

15:00 цагийн байдлаар Рашаант, Баяннуур, Дашинчилэн сумдын байнгын болон түр постоор 456 тээврийн хэрэгсэл, 1029 зорчигч, Орхон сумын Орхон голын гүүрний постоор 123 тээврийн хэрэгсэл 287 зорчигч, Хутаг-өндөр сумын Гуртын гүүрний постоор 112 тээврийн хэрэгсэл 282 зорчигч, аймгийн төвийн Зоон давааны замын хяналтын постоор 88 тээврийн хэрэгсэл 228 зорчигч орж, гарч, аймгийн хэмжээнд нийт 769 тээврийн хэрэгсэл 1826 зорчигч аймгийн нутаг дэвсгэрт орж, гарч дайран өнгөрсөн байна.

Аймгийн хэмжээнд зам тээврийн осол хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн ачаалал, эрчим ихэссэн асуудал байхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614904
0 эможи

keyboard_arrow_up