COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭНГЭ: Тусгаарлагдсан 11 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарлаа

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар энэ сарын 9-ний өдрийн 12.00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн харъяалалтай гадны улсаас ирж, гэрээр тусгаарлан ажиглалтад байсан 36 иргэнээс Сүхбаатар сумын харъяат 11 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарлаа. Одоо нийт 25 иргэн гэрийн тусгаарлалтад хяналт дор ажиглалтад байгаа аж.

ЭМЯ, ДЭМБ, MХЕГ, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Жавхлант сумын эрүүл мэндийн төвд ажиллан "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай танилцлаа.

Тэд аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдэд “Халдварын шинж тэмдгийг таних”, “Халдвар дамжих зам”, “Эрэмбэлэн ангилах, тусгаарлах”, “Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ халдваргүйжүүлэлт” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614562
0 эможи

Зочин
2020-03-09 16:25
keyboard_arrow_up