COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Буяны ажилд оролцож байсан иргэд хоолны хордлого авчээ

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

Энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 16 хүн ханджээ.

Тодруулбал, тэд мөн өдөр V  багийн нутаг дэвсгэрт болсон буяны ажилд оролцсон байна. Хоолны хордлогын улмаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт, 15 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах “Ти ти жи ви коэл” ХХК-ийн хоолны газарт мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус сумын сум дундын эмнэлэгт 10 ажилтан хэвтэн эмчлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Одоогоор лабораторийн шинжилгээний дүн гараагүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611608
0 эможи

keyboard_arrow_up