7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

админ
2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Завхан аймаг болон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас 26 км-т орших “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:39 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" тухай хэлсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун тийш 71 км-т орших “Мэнгэбулаг” гэдэг газарт өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг 15:06 цагт мөн цахим шуудангаар ирүүлсэн аж.

Мэдээллийн дагуу багийн Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" тухай мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609343
0 эможи

Зочин
2019-10-16 23:13
Зочин
2019-10-16 15:55
keyboard_arrow_up