COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Оюу толгой“ ХХК үндэслэлгүй дүгнэлтээр хүнд нөхцөлд ажилладаг ажилтнуудынхаа цалингийн нэмэгдлийг хассан гэв

2019 оны 2 сарын 20

"Оюу толгой" ХХК-ны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үндэслэлгүй дүгнэлтээр хүнд нөхцөлд ажилладаг ажилтнуудынхаа цалингийн нэмэгдлийг хассан талаар  хэвлэлийн хурал хийлээ.

Arslan.mn

Уг хуралд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч С.Эрдэнэбат, Үйлдвэрчний эвлэлийн хорооны идэвхитэн гишүүн н.Буянбилэг, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Д.Долгор нарын хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Тэд хэлэхдээ “2017 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Оюу толгой сайт дахь ажил мэргэжлүүдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн үнэлгээ хийлгэсэн. Энэхүү үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлалын төв гэдэг байгууллагаар хийлгэсэн. Энэхүү байгууллагын тайланг үндэслээд Оюу толгой ХХК өөрсдийн ажилчдын хэвийн бусын үнэлгээг хассан. Үүний дараа манай гишүүдээс хэвийн бусын хасалттай холбоотой өргөдлүүд ирж эхэлсэн. Бид уг өргөдлийг үндэслэн сурвалжилсны эцэст АШУҮИС-ийн дэргэдэх Эрүүл мэнд орчин судлалын институт нь хэвийн бус ажлын байр, хүнд хортой ажлын байр, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрхтэй биш юм гэдгийг тогтоосон.

Arslan.mn

Уг судалгааг хийж байхад МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төвөөс хөдөлмөрийн хортой нөхцлийн үндсэн жагсаалтад орсон 77-р тогтоолд орсон ажил мэргэжил, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төв ганцаараа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх үндэслэлтэй юм гэдгийг гаргаж ирсэн.

Энэ асуудлаа бид Оюу толгой ХХК-д тавьж, хүнд хортой нөхцлөөс хасагдсан ажлын байрны хэвийн бусыг буцаан олгох, мөн хэвийн бусаас хасагдсан хугацааны цалингийн нөхөн эргүүлэн олгохыг хүссэн боловч Оюу толгой ХХК хүлээн аваагүй. Үндсэн шаардлага “Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас энэ асуудал үүссэн байна” гэж хэлсэн. Бид Монгол улсын агентлагуудаас авсан эдгээр бичиг баримтуудыг танилцуулсан боловч албан гэж авч үзээгүй.

Уг судалгааны явцад Эрүүл мэнд орчин судлалын институтттэй очиж уулзаад “Та бүхний албан бичгийг үндэслээд Оюу толгой ХХК хөдөлмөрчдийнхөө хэвийн бусын нэмэгдлийг хассан байна. Үүндээ тайлбар өгөөч” гэсэн хүсэлт тавихад эргэн хариу илгээсэн. Үүнд: “Бид нарын хийсэн дүгнэлт бол ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй, бидний хийсэн үнэлгээ нь хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах дүгнэлт болж очдог” гэсэн.

Үүнээс дүгнэхэд Оюу толгой ХХК Монгол улсын хууль тогтоомжийг үл харгалзан зардал хэмнэх ажлынхаа хүрээнд монгол ажилчдын хэвийн бус нөхцлийг хассан. Энэ нөхцөл байдлыг бид сүүлийн зургаан сарын турш Оюутолгой ХК-ийн удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж, удаа дараагийн уулзалтууд хийж ярилцсан боловч шийдэлд хүрээгүй.

Arslan.mn

Үүнийг дараа бид Хөдөлмөрийн хамтын маргаан гэгчийг үүсгэж Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан ёсоор хандсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Хөдөлмөрийн хамтын маргаан бус Хөдөлмөрийн зууч томилсон. Зууч томилоход Ою толгой ХХК оролцоогүй. Дараагийн шатанд Хөдөлмөрийн арбитр томилсон. Үүнд ч мөн оролцоогүй.

Харин Оюу толгой ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргыг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн гээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Яг энэ байдлаар асуудлыг шийдэх гэсэн бидний үйл ажиллагааг шат шатанд нь зогсоосон, сунжруулсан арга хэмжээ аваад байна.

Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд манайх албан ёсоор өргөдөл гаргах болно” хэмээлээ.

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600400
0 эможи

keyboard_arrow_up