COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хохирлын хэмжээг тогтоож, хор уршгийг арилгах ажлыг эрчимжүүллээ

2018 оны 8 сарын 07

Arslan.mn

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Сэврэй, Даланзадгад сумдад олон жилийн дунджаас 2-3 дахин их хур тунадас орсон. Усархаг бороо, үерийн улмаас Баяндалай-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрсэн, нийт 7 метр өндөртэй аймгийн үерийн нэмэлт далан сэтэрсэн болон малчид иргэд, зарим айл өрхүүд усанд автсан гарз хохирол үүссэн. Аймгийн онцгой комисс, Онцгой байдлын газар цаг тухайд нь шуурхай арга хэмжээг авч байна.

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар үер усны аюулаас үүдсэн хохирлын хэмжээг тодорхойлж, хор уршгийг арилгах арга хэмжээг эрчимжүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Эхний ээлжид үерийн даланг нэмж байгуулах, үер усны аюулаас үүдсэн хохирлын үнэлгээг яаралтай гаргах, баруун сумд руучиглэсэн авто зам, аймгийн төв доторх замыг цэвэрлэхээр холбогдох байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593572
0 эможи

keyboard_arrow_up