COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговьд 15мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц нээгдлээ

2018 оны 6 сарын 22

Дорноговьд 15мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц нээгдлээ

Манай улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох нарны цахилгаан станц Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээгдлээ. 15 мвт хүчин чадалтай “Гэгээн” станц Дорноговь аймагт хэрэгжих мега төслүүдийг эрчим хүчээр хангаад зогсохгүй цаашдаа төвийн эрчим хүчний системд холбогдох юм. Уг төслийг Япон улсын 25 сая долларын өртгөөр хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг эргэн нөхөх тооцоолол хийсэн байна. 52 мянган ширхэг дэлгэцээс бүрдэх Гэгээн нарны станцын 1 дэлгэц нь 1 айлын хэрэглээг хангахуйц хүчин чадалтай.

Станц байгуулагдсанаар 15 байнгын 60  түр ажлын байр бий болж байна. Үүнээс гадна цэвэр ус, нүүрс хэрэглэхгүй учир хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах байгаль, эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Манай улс 2030 онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх зорилтод хүрэхэд ийнхүү нэг алхам урагшиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58784
0 эможи

keyboard_arrow_up