COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АВТО МАШИНГҮЙ ӨДРИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

2018 оны 5 сарын 29

Arslan.mn

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн өдрийг жил бүрийн тавдугаар сард зохион зохион байгуулдаг. Энэ өдрөөр хотын төв замыг хааж, авто машингүй өдөр болгодог билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээ орон нутагт хэрэгжээд эхэлжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр суманд тавдугаар сарын 31-ний өдөр “Эрүүл чийрэг биндэрчүүд” хөтөлбөрийн хүрээнд авто машингүй өдрийг зохион байгуулахаар болсон байна. Энэ өдөр иргэд гүйлтийн тэмцээнд оролцож, сумынхаа шилдгүүдийг тодруулахаар болжээ.

“Цэвэр агаар – Эрүүл амьдрал” уриан дор болох энэхүү арга хэмжээг Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, НЭМСЗ, “Эрүүл чийрэг биндэрчүүд” ажлын хэсэг хамтран зохион байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57836
0 эможи

keyboard_arrow_up