ЭМЯ: Ковид-19 халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ ЭМЯ: Ковид-19 халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Ковид-19 халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ

2022 оны 6 сарын 21

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ковид-19 халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 28, орон нутагт 33 тохиолдол бүртгэгдсэн байна. (2022.06.21)

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 928,147 болж байна. Харин халдварын улмаас нийт 2118 хүн нас бараад буй.

Манай улсад өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ хувилбар нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь ковид-19 халдвар авсан хүн дахин өвдөх тохиолдол их байгаа аж.

Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа Омикроны BA4, BA5  хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр хувилбарууд нь халдварлах чадвар, нас барах эрсдэл өндөртэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
638127
3 эможи

keyboard_arrow_up