Улаанбаатарт 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах 6 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Улаанбаатарт 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах 6 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах 6 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

2021 оны 5 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 533 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,175 болж байгаа. 533 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 490 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Мөн хугацаанд 1065 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 41844 боллоо.

Өнгөрсөн хоногт 51-78 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.  Нийт ковидын шалтгаант нас баралт 214 боллоо.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,009 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626967
0 эможи

keyboard_arrow_up