Энэ оны гуравдугаар сард ЭМД-ын сангаас хорт хавдрын 2,527 тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна Энэ оны гуравдугаар сард ЭМД-ын сангаас хорт хавдрын 2,527 тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ оны гуравдугаар сард ЭМД-ын сангаас хорт хавдрын 2,527 тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдээд байна.

Иргэд, даатгуулагчдад чанартай тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хууль, тогтоомжийн дагуу 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олголоо.

Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй байна.

Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулаад байна.

Түүнчлэн гуравдугаар  сарын байдлаар нийт 188221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626741
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up