Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдлээ Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар.

Тухайлбал,

  • 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
  • 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо. 
  • Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн хоногт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,912 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж  байна.

Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625231
0 эможи

keyboard_arrow_up