Улаанбаатарт 149, орон нутагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ Улаанбаатарт 149, орон нутагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 149, орон нутагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүнд шинжилгээ хийхэд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тоо 4,498 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 

Дотоодын халдварын 158 тохиолдлын

  • 149 нь Улаанбаатарт, 
  • ес нь орон нутагт бүртгэгдлээ.
  • Төв аймагт хоёр,
  • Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан.

Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,
  • БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,
  • СБД-ийн 17, 18 дүгээр хороо, 
  • СХД-ийн 6, 8,  20, 25, 41 дүгээр хороо, 
  • ХУД-ийн 18 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 81 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,201 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,075 хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 хүн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624577
0 эможи

keyboard_arrow_up