БЗД-ийн 26, 27, БГД-ийн 11 хороонд голомт тодорхойгүй халдвар илэрчээ БЗД-ийн 26, 27, БГД-ийн 11 хороонд голомт тодорхойгүй халдвар илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн 26, 27, БГД-ийн 11 хороонд голомт тодорхойгүй халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

БЗД-ийн 26, 27, БГД-ийн 11 хороонд голомт тодорхойгүй халдвар илэрсэн тухай ЭМЯ-наас мэдээлэв.

Өнөөдөр шинээр дотоодод батлагдсан 127 тохиолдлын нэг нь Архангай аймгийн Хайрхан сумаас илэрсэн бол нийслэлийн дээрх хороодод бүртгэгдсэн 4 халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж буй юм.

Улаанбаатарт 126 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар 3329, харин Архангайд нэг тохиолдол нэмэгдэж аймаг, орон нутагт нийт 349 халдвар бүртгэгдлээ.

Сүүлийн 4 өдөр коронавируст халдварын 100 гаруй тохиолдол бүргэгдээд буй тул нийслэлийн хаана ч халдвар байж болзошгүй.

Иймд иргэдэд аль болох нийгмийн харилцаагаа хумиж, хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624513
0 эможи

keyboard_arrow_up