Улаанбаатараас Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний нэгийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ Улаанбаатараас Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний нэгийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатараас Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний нэгийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

Улаанбаатар хотоос Архангай Чулуут суманд очсон 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зургаан автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэн аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын хамгаалалтад явуулжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос кино зураг авалтаар очсон UBS телевиз болон УЭДТ-ын 15 уран бүтээлч ирснээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж ажиллажээ. 

"Тус 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн бөгөөд батлагдсан тохиолдлын иргэнийг Яармаг 300 ортой тусгай эмнэлэгт хүргэж, нэн ойрын хавьталын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн вируслогийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу маргааш буюу 03-р сарын 08-ны өглөө гарна. Шинжилгээний хариу гартал зөвхөн Чулуут сумын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автаж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл байршуулахгүй байхыг хүсье" хэмээн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Мөн Нэгдүгээр хавьтагч болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гаргаж ажиллахад 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож тусгаарлалтад аван ажиллаж байгаа аж.. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624311
0 эможи

keyboard_arrow_up