ЭМДЕГ: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон рашаан сувиллуудын ажилтнуудыг сургалтад хамруулж байна ЭМДЕГ: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон рашаан сувиллуудын ажилтнуудыг сургалтад хамруулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон рашаан сувиллуудын ажилтнуудыг сургалтад хамруулж байна

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалт өчигдөр эхэллээ.

Сургалт гурван өдөр онлайнаар явагдах бөгөөд бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,рашаан сувиллуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцоно.

Энэхүү сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд ,мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн хувийн хэвшлийн 200 орчим эрүүл мэндийн байгууллага болон 50 гаруй рашаан сувиллын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Arslan.mn

Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд тодруулга өгч байна.

Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн асуултанд хариулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623970
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up