ЭМЯ: 38 мянган хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрлээ ЭМЯ: 38 мянган хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 38 мянган хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 38,409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн.

Харин 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.

Тухайлбал, 

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. " гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623703
1 эможи

keyboard_arrow_up