COVID-19: Хүн амын 60 хувьд вакцин хийнэ. Үлдсэн 40 хувь нь хүүхдүүд байна COVID-19: Хүн амын 60 хувьд вакцин хийнэ. Үлдсэн 40 хувь нь хүүхдүүд байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Хүн амын 60 хувьд вакцин хийнэ. Үлдсэн 40 хувь нь хүүхдүүд байна

2021 оны 2 сарын 16

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авна гэж зөвлөсөн. Улс орнууд энэ зорилтын төлөө явж байгаа.

Манай улсын нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Энэ насныхан вакцин 95 хувь хамрагдлаа гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна чадна. Үлдсэн 40 хувь нь хүүхдүүд байна. Одоогийн байдлаар хүүхдэд хийх вакцин гараагүй байгаа. 

Өнөөдрийн байдлаар COVAX хөтөлбөрийн хүрээнд орж ирэх вакцинуудыг яаралтай оруулж ирэх тал дээр анхаарч ажиллаж байна. “Астразенека” вакциныг өнөөдөр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623661
1 эможи

Зочин
2021-02-16 21:54
Хучээр хийхгуй шуу!!! Тэгээд ч ДЭМБ гэгч Спутникийг зевлехгуй бололтой?!
keyboard_arrow_up