Нэг үсчнээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ Нэг үсчнээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нэг үсчнээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 13 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын  7 нь Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд бүртгэгдсэн. Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн юм.

Нэг үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Хотын даргын захирамж гарч, энэ сарын 23-наас үсчин, гоо сайхны газрууд ажиллаж эхэлсэн. Эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд урьдчилан анхааруулсаар байсан. Учир нь үсчинд халуун сэнсээр үс хатаах явцад вирус тархах өндөр эрсдэлтэй.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623074
0 эможи

зочин
2021-01-27 00:44
Үсчин нээе гэж орилолдоод байсан алив. Үсчингүүд хамгаалалтын хувцас, маскны гадуур нүүрний хаалт зүү. Нэг удаагийн бээлий хий
keyboard_arrow_up