COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Болдсайхан: Эмч мэс заслын өрөөнд өвчтөнөө орхидоггүйтэй адил Т.Мөнхсайхан Ковидын үед салбараасаа гарч болохгүй

админ
2021 оны 1 сарын 21

Arslan.mn

 

Б.Болдсайхан эмч цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хүнд мэс заслын дунд эмчийг солино гэсэн ойлголт байхгүй. Тэр байтугай тэр оронд байгаа сувилагч гээд 10 хүний хэн нь ч солигдохгүй.  Яг үүнтэй адил эрүүл мэндийн салбарт хоёр зүйлийг л сольж болохгүй. Нэгдүгээрт, ирэх гуравдугаар сард Коронавирусийн халдварын хамгийн хүнд үед ирж байна.   Халдвар улам ихэснэ. Биднийг маш хүнд цаг үе хүлээж байна. Яг ийм үед салбараа удирдаж байгаа хүнийг солих нь зүрхний мэс заслын үед эмч зүрх зогссон өвчтөнөө орхиод гарсантай адил.

Хоёрдугаарт, энэ сарын 1-ний өдрөөс манай салбарыг үндсээр нь эрүүлжүүлэх, маш олон хүнээс санхүүжилттэй холбоотой гомдол ирдэг  эрүүл мэндийн даатгалын асуудлыг цоо шинээр хийж байна. ЭМЯ СЯ-тай хамтран Засгийн газрын түвшинд хийж буй маш том ажил. Үүний үр дүнд дөрвөн жилийн хугацаанд энэ салбар маань хүн шиг байх ёстой. Энэ ажлын эхлэл зөв тавигдаж явж байхад сайдыг солино гэдэг нь том асуудал болж байна. Би тэр хүнийг танихгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Салбартаа хийсэн ажлууд ихтэй учраас би мэдээд байна. Залуу, зоригтой хүн байна гэж харж байгаа. Энэ хүнийг турж эцтэл нь  эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах ёстой. Мөн вакцинаа авчраад  ковидоо дарах ёстой. Монголчууд ковидоосоо салах ёстой. 

Гуравдугаарт, наадам гэхэд шинэ даатгалын  хууль хэрэгжиж эмнэлэг, иргэд, өвчтөн, эмч нар бүгд ойлгож ажил нь жигдэрсэн байх хэрэгтэй. Үүний дараа хална уу, үлдээнэ үү тэр ажлаа яримаар байна. Мэс заслын дундуур тэр эмчид тухайн мэс заслын хариуцлага тооцно гэж ойлгож болохгүй.  Тасагт гараад ирсэн хойно ярьж болно. Өөрийгөө, монголчуудаа, иргэдээ бодож бид явбал аюулгүй байх вэ, ковидоо  яаж дарах вэ,  вакцинаа яаж хурдан хийх үү, эрүүл мэндийн салбарт шинэчлэл яаж хурдан хийх үү гэдгийг бодож  ажиллах хэрэгтэй байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
622962
48 эможи

Zochin
2021-01-24 11:50
Olon hunii itgeliig daaj jinhene utgaar ni eruul mendiin salvariig shine tuvshind gargahiig zaluu saidaas husej itgej demjsen bna
Зочин
2021-01-24 11:16
Олон хүн эерэг сэтгэгдэл үлдээжээ. ЗГ т үлдээвэл яасын
зочин
2021-01-23 19:16
Аргагүй л салбараа мэддэг эмч хүн юмаа.БОЛДСАЙХАН ЭМЧ МААНЬ судалгаа, дүгнэлттэй санаагаа маш зөв гаргажээ.Таны сагалыг дэмжиж байна.
Зочин
2021-01-22 19:50
Сайд минь битгий огцроочээ.Ард иргэд бидэндээ та ус, агаар , гэрэл шиг хэрэгтэй байна.
Зочин
2021-01-21 23:29
Тултал хий залуу сайд минь
zochin
2021-01-21 20:13
Munkhsaihan said, salbartaa bagagui hugatsaand ajillaj, turshlaga hurimtluulsan, zov uileer ajilaa hiih bsan zaluu, zaluu huniig hamgaalj, ajiliig ni hiilgeh heregtei.Demjij bn
Зочин
2021-01-21 15:50
Мөнхсайхан сайдын хүсэлтийг хүлээн авч болохгүй залуухан сайд минь бүү гомд ард иргэдээ эрүүл мэндийн салбараа бүү орхи төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэ залуу минь
keyboard_arrow_up