COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн ажилтнууд салбартаа суурь өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүсэж байна

админ
2021 оны 1 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн салхи бүрэн утгаараа сэвэлзэж эхэлсэн үе байлаа. Олон хүн эрүүл мэндийн салбарын шинэчлэл өөрчлөлтийг ярьж байсан ч Т.Мөнхсайхан шиг ийм зоригтойгоор үүнийг эхлүүлсэн сайд үгүй. Бүх зүйлийг ул сууринаас нь хийж эхлүүлэхийг зорьсон ажил саарах болж байгаад харамсаад барамгүй. Өмнөх жилүүдэд зөвхөн гал унтраах аргаар аргацааж ирсэн эрүүл мэндийн шийдлүүд өвчнөөр бол архагшиж, олон улс төрчдийн ярьдгаар сэхээнд орсон байна. Аливаа өөрчлөлтөд манлайлал хамгаас чухал. Энэ нь өнөөдрийн шиг нөхцөлд улс төрийн манлайлал байдаг бол энэ удаагийнх мэргэжлийн манлайлал байлаа. Мэс засалчын ширээнээс, эмнэлгийн удирдлагын өрөөнөөс ирж салбарыг харсан түүний хараа бодитой ажлын эхлэл байсан нь дараах зүйлээс харагддаг.

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл: эрүүл мэндийн тухай , эмнэлгийн тусламжийн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар олон жил чөдөр тушаа болж байсан заалт арилж, салбар бүхэлдээ урагш алхах боломж бүрдэв.

Иргэд 90 оны картын барааны дараалалд зогсдог байсан шиг хөнгөлөлттэй эмийн хүндрэл арилав. Энэ оноос эмнэлгийн тусламжийн очер дараалал ч буурах болоод байна. Эмнэлэгүүд гүйцэтгэлээр санхүүжилт авснаар ажилчидынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж эхлэв.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл: Эрүүл мэндийн даатгалыг тухай хууль, төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор эмнэлэгүүдийн бүх санхүүжилтийг нэг санд бүрдүүлж, иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээг амин чухлаас эрэмбэлж, даатгал төлсөн иргэн бүр даатгалынхаа үр шимийг хүртэх, улмаар эрүүл мэндийн асуудал учирсан үед эдийн засгийн эрсдэлд орохыг бууруулж, даатгал төлсөн иргэдийн язгуур эрх хангагдах болоод байна. Эрүүл мэндийн тухай хуулинд орсон төрөөс хариуцаж даах нэрийдлээр зөвхөн тухайн эмнэлэгт очиж байж, хэд хоног, хэдэн сараар очерлож байж авдаг байсан эрүүл мэндийн үйлчилгээг задалж аль ч эмнэлэг бүр өмчийн хэлбэр хамаарахгүйгээр авах боломж бүрдэв. Иргэдэд сонголж хийх боломж бүрдлээ.

Эрүүл мэндийн салбарын цахим шийдэл: Эрх зүйн өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг иргэдийн гарт хүргэх хамгийн хялбар шийдэл бол цахим шийдэл. Залуу хүний хувьд цахим шийдлыг нэвтрүүлснээр олон үйлчилгээ иргэдэд шуурхай болж байна.

Гэрээсээ эмнэлэгт үзүүлэх цагаа захиалах, цахим зөвлөгөө авах, цахим бүртгэлээр дамжуулж хөнгөлөлттэй эм авах гээд өмнө эмнэлэг рүү олон дахин очиж байж авдаг байсан үйлчилгээ энгийн хялбар болж эхлэв. Энэ зөвхөн гарчиг төдий эхлэл. Үүнээс цааш цахим өвчний түүх, цахим эрүүл мэндийн даатгалын хяналт гээд иргэн та бидэнд нэн шаардлагатай олон жил яригдаад хийж эхлээгүй ажлууд шилээ даран хүлээж байна.

Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц технологийн шийдэл: өнөөдөр эмнэлэгүүдэд, иргэдэд учир ч байгаа бэрхшээлүүдийн гол асуудал эмнэлгийн очер дугаарлалт. Яагаад бэ гэхээр хэт их төвлөрөл үүсснээс энэ асуудал гардаг. Т.Мөнхсайханы сайдын ажлаа аваад хийсэн эхний ажлуудын нэг бол улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I. II. III төв эмнэлэгт 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгаас ирж үйлчүүлж буй иргэдийн очер хүлээгдэл эрс буурлаа. Хоёрдугаар шатанд бүсийн оношилгооны 5 эмнэлэгүүдийг дээрх 3 эмнэлэгтйн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулснаар орон нутгийн иргэд зардал гаргахгүйгээр орон нутагтаа үйлчлүүлэх боломж юм. Энэ бүхний тоног төхөөрөмж, дэд бүтцийн шийдэл бүрэн хийгдээд явж байна.

2020 оны онцлох 20 ажил

2020 онд эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирустэй нүүр тулж, хариу арга хэмжээ авах, учирч болох эрсдэлийг хохирол багатай даван туулахын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. үүний зэрэгцээ монгол улсын засгийн газар, эмя-аас эрүүл мэндийн салбарын суурь асуудлуудыг шийдвэрлэх тогтолцооны шинэчлэл хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн жил байлаа. эрүүл мэндийн салбарын, ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог сууриар нь өөрчлөх дараах алхмуудыг богино хугацаанд хийж хэрэгжүүлжээ. Үүнд:

А. Эрх зүйн шинэчлэл ба эмнэлэгийн тусламж

1. Эрүүл мэндийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл хийгдлээ

2. Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв ашиглалтад орсноор

эмнэлэгт биеэр очиж цаг авах иргэд 86 хувиар буурчээ

3. Иргэд хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаас, сарын бүхий л хугацаанд чирэгдэлгүй

авах орчин бүрдлээ

4. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдлаа

5. Эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, чирэгдлийг бууруулах бодлого

хэрэгжиж эхэллээ. Төрөлжсөн мэргэжлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж

үзүүлж ачаалалаа дийлэхгүй, очер их, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн

тусламж үзүүлэх нь орхигдон хэт төвлөрлийг сааруулж тухайлбал гэмтэлийн мэс

засал, яаралтай тусламж, хавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад

эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн

6. Олон улсын эмнэлзүйн удирдамжийн “платформ”-ыг монгол эмч нар оношлогоо,

эмчилгээндээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо

7. Эмч, сувилагчийн харьцааг 1:2 болгохын тулд сувилагчийн тоог эрс нэмэгдүүлэхийн

тул сувилагч мэргэжлээр суралцагчдын зардлыг төрөөс даах, эмчийн туслах бэлтгэх,

хэрэгцээний дагаа “ажиллан суралцах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн

8. Амьсгалын замын ялангуяа Ковид 19 халдварын эмчилгээний нэн шаардлагатай

тоног төхөөрөмж амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн үйлдвэрээр төрөлжсөн

мэргэжлийн эмнэлэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, аймгийн НЭ-г үндсэнд нь хангалаа

Б. Нийтийн эрүүл мэндийн тусламж:

9. Орхигдоод байсан НЭМ-ийн тусламжийг хөгжүүлж иргэдээ жилд тогтмол урьдчилан

сэргийлэх үзлэгт ордог болгох “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг дүүрэг, орон нутагт

байгуулж байна.

10. Улсын хэмжээнд ердөө ХӨСҮТ-д Ковид-19 шинжилгээ хийдэг байсныг нийслэлд

ХӨСҮТ-д нэмж 2, ЗӨСҮТ, НЭМҮТ, УКНЭ, 6 дүүрэгт, 12 аймагт шинжилгээ хийх

үндэсний сүлжээ, тандалтын лабораториуд байгууллаа

11. Шүд, эрүү нүүрний тусламжийн гадна үлдсэн Монгол улсын 330 сумдын хүн амд

тусламж үзүүлэх шүдний эмчилгээ, сэргийлэлтийн кабинетийг сум бүрт байгуулахаар

ажиллаж байна.

12. Ковид-19 халдварын тандалтын багийг шуурхай бэлтгэн сум бүрт тархвар судлаач,

лабораторийн техникч, ариутгагч нарыг бэлтгэлээ

13. Ковид-19 халдварын аймгуудад гарсан кластер голомт, дэгдэлтийг оновчтой

менежмент, шуурхай хариу арга хэмжээг удирдан чиглүүлж голомтыг хумилаа.

Технологийн шинэчлэл ба хөрөнгө оруулалт:

14. Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа. Дүрс оношилгоо архивлан,

хадгалах pacs системийг нэвтрүүллээ

15. Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү

нарийн түвшинд хийж эхэллээ

16. Яармагийн 300 ортой, схд-ийн 100 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулав

17. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр

ашиглалтад орлоо

18. Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох пэт-цт ашиглалтад орж байна

19. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн 5 сарын хугацаанд 12 аймагт ажиллаж, тусламж,

үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэв

20. 7 эмнэлэгт шинээр төвлөрсөн ариутгалын нэгдсэн тасгийг байгуулж, ашиглалтад

орууллаа

21. ГССҮТ-т нэг өрөөний зохион байгуулалттай европ стандартын эрчимт эмчилгээний

тасгийг байгууллаа

22. Улсын нэгдүгээр төв эмнэлэг mri аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

23. ЭХЭМҮТ-ийн тохижуулсан “амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг”-н хүчин чадлыг

нэмж, агааржуулалтын системийг бүрэн шинэчиллээ

24. Эрүүл мэндийн байгууллагуудын шинэ барилгыг ашиглалтад оруулав

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622952
1 эможи

keyboard_arrow_up