Нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцондоо халдвар авчээ Нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцондоо халдвар авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцондоо халдвар авчээ

2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Манай улсын дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцноосоо халдварт өртжээ.  

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 409 нь зөөвөрлөгдсөн, бусад нь дотоодод илэрсэн тохиолдол юм. Эдгээрээс нэг хамт олон дунд халдварласан байдал 20 хувь, гэр бүлийн дотроос 40 хувь, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноос 10 гаруй хувь, хороо гудамж, орцноосоо 7-8 хувь, өвчтөнтэй хавьталд орсноос 20 хувь нь халдвар авсныг өнөөдөр мэдээллээ.

Ийнхүү ойр байсан хүмүүс өвчинд өртөх магадлал их байгаа тул аль болох бөөгнөрлийг сааруулах, 1,5-2 метрийн зай барьж харилцахыг тэрээр зөвлөлөө. Энэ дэглэм нь улсын хэмжээний тархалт болгохгүй байх гол арга хэмжээ болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622747
0 эможи

keyboard_arrow_up